Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 85 дугаар тогтоол, 2024 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Нээлттэй дуудлагын худалдаа”-г зохион байгууллаа. Энэхүү нээлттэй дуудлагын худалдаагаар “Дундговь-Ус” ОНӨААТҮГ-ын “Ус цэнгэгийн барилга”, Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төвийн "Honda сара" маркийн автомашин тус тус худалдан борлуулагдлаа. Мөн Авлигын эсрэг үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөө, "Авлигын эсрэг нэгдэе" аяны хүрээнд дуудлага худалдааны оролцогчдод авлигын талаарх мэдээ мэдээллийг багтаасан гарын авлагыг бэлтгэн тараалаа.