Орон нутгийн өмчийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДОО ХАМТДАА ЧИМЭГЛЭЕ

2024-12-28

Уриалгын хүрээнд Орон нутгийн өмчийн газрын хамт олон нэгдэж, байгууллагынхаа лого болон энэ жилийн тренд болоод байгаа бантган чимэглэлийг хийж аймгийн төв талбайн гацуур модоо чимэглэлээ

"ХУВАНЦАРГҮЙ САР" ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР НЭГДЛЭЭ.

2024-12-27

"Хуванцарын хэрэглээг багасгах, улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хуванцар бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалж байна.

Албан хаагдад "Дархлаа дэмжих багц" гардууллаа.

2024-12-20

Томуу, томуу төст өвчинөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан хаагчдад “Дархлаа дэмжих багц” гардууллаа.

"ИЛҮҮГЭЭ ХАНДИВЛАЖ, ХЭРЭГТЭЙГЭЭ СОЛИЛЦЪЁ" НОМ СОЛИЛЦОХ АЯНД ТА БҮХНИЙГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.

2024-12-19

Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Онцгой байдлын газар хамтран “Илүүгээ хандивлаж, хэрэгтэйгээ солилцъё” ном солилцох аяныг энэ сарын 15-30-ны өдрүүдэд Г.Чагдаржавын төв талбайд зохион байгуулж байна. Энэхүү аянд манай хамт олон нэгдлээ. “Илүүгээ хандивлаж, хэрэгтэйгээ солилцъё” ном солилцох аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Албан хаагчдын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэллээ.

2024-12-19

Байгууллагын албан хаагчдын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хамгаалуулж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэллээ. Мөн албан хаагчидтай ажлын байран дээр тулгарч байгаа асуудлын талаар ярилцлага зохион байгуулж, 2025 онд хэрэгжүүлэх ажлын саналыг сонслоо.

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" үндэсний хөтөлбөрийн "Цаг гаргая" аяны энэ өдрийн үйл ажиллагаанд нэгдлээ.

2024-12-07

Хуваарийн дагуу 2024 оны 12-р сарын 07 нд. "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" үндэсний хөтөлбөрийн "Цаг гаргая" аяны энэ өдрийн үйл ажиллагаанд 82 иргэн хамрагдаж дасгал, бүжиг хийлээ. Мөн халуун аарц, чацарганаар иргэдийг дайлж дархлааг нь дэмжих арга хэмжээ зохион байгууллаа. Хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.

“ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-шалтаг бүү тооч” уриан дор зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж, сургалтад хамрагдлаа.

2024-12-04

“ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-шалтаг бүү тооч” уриан дор зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд албан хаагчдаа болон албан хаагчдынхаа гэр бүлд тус аяны үүсэл хөгжил, жендерийн тухай ойлголтоор сургалт зохион байгууллаа.

“Миний гэр бүлийн баяр хөөр” арга хэмжээг зохион байгууллаа.

2024-12-04

Албан хаагчдын гэр бүлийн хүрээнд “Миний гэр бүлийн баяр хөөр” арга хэмжээг зохион байгууллаа.

“Аюулгүй хөдөлмөр эрхлэх болон ажлын байрны аюулгүй байдал” сэдвийн хүрээнд албан хаагчдын дунд сургалт зохион байгууллаа.

2024-11-20

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн П.Нямсүрэнтэй хамтран “Аюулгүй хөдөлмөр эрхлэх болон ажлын байрны аюулгүй байдал” сэдвийн хүрээнд албан хаагчдын дунд сургалт зохион байгууллаа.

Байгуулаггын албан хаагчдад “AR” төхөөрөмжөөр халх дээлний үүсэл, хөгжил Хархорин болон 13 дугаар зууны дээл хувцасны соёлын талаарх танилцуулгыг үзүүллээ.

2024-11-20

Үндэсний хувцсаа өмсөх өдрийг угтан аймгийн Музейтэй хамтран албан хаагчдадаа “AR” төхөөрөмжөөр халх дээлний үүсэл, хөгжил Хархорин болон 13 дугаар зууны дээл хувцасны соёлын талаарх танилцуулгыг үзүүллээ.

Анхдугаар Үндсэн хуулийн-100 жилийн ойн хүрээнд байгууллагын албан хаагчдын үндсэн хуулийн талаарх мэдлэгийг сорих асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.

2024-11-20

Анхдугаар Үндсэн хуулийн-100 жилийн ойн хүрээнд байгууллагын албан хаагчдын үндсэн хуулийн талаарх мэдлэгийг сорих асуулт хариултын тэмцээнийг аймгийн Музейтэй хамтран зохион байгууллаа.

Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, мэдээлэл өгч ажиллалаа.

2024-11-13

Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нийт 50 гаруй албан хаагчдад байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам, дуудлага худалдаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын талаар болон өмчийн харилцаанд гарч байгаа цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.

Сүүлд нэмэгдсэн