Орон нутгийн өмчийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Орон нутгийн өмчийн газраас Гурвансайхан суманд ажиллалаа.

2024-03-12

Гурвансайхан сумын ИТХ, сумын Өмч хамгаалах зөвлөлөөс сургуулийн хуучин барилга, ахуй үйлчилгээний барилга, ЗДТГ-ын 4 айлын 2 орон сууц, Эрүүл мэндийн төвийн УАЗ-469 автомашиныг актлах хүсэлт ирүүлсний дагуу барилга байгууламжтай танилцлаа.

Дуудлага худалдаа зохион байгуулагдлаа.

2024-03-07

Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 72, 74, 76, 77 дугаар тогтоолуудыг үндэслэн Нээлттэй дуудлагын худалдааг 2024 оны 03 сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Дуудлага худалдаа 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт байрлах Соёмбо танхимд явагдана.

Сумдын Иргэдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт цахимаар мэдээлэл хүргэлээ

2024-03-06

Орон нутгийн өмчийн газраас 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт цахимаар “Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл хүргэлээ.

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" , "НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ" аянуудад нэгдлээ.

2024-03-06

“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аян эхлэж, “Харилцан хүндэтгэж, тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулагдаж байна. Мөн "Нэг тэрбумаараа тэмцье" алхалтад нэгдлээ.

"Хамтдаа давъя" хандивын аянд нэгдлээ.

2024-02-29

#Хамтдаа_давъя #Дундговь

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 18 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

Хуралдаанаар өмчийн харилцаатай холбоотой дараах 6 асуудлыг хэлэлцүүллээ.

ӨЛЗИЙТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮНДСЭН ХӨРӨНГӨД БҮРТГЭЛТЭЙ ХӨРӨНГИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-02-02

2023онд 464,1 САЯ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ҮҮССЭН БАЙНА

2023-12-21

2023 онд Орон нутгийн өмчийн газар нь улсын болон болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын нийт 19.2 тэрбум төгрөгийн

МОНГОЛ БИЧГИЙН МОДУЛ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2023-12-21

Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид “Үндэсний бичиг – 3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчын дунд шатны 24 цагийн модуль сургалтад хамрагдаж “Батламж” авлаа.

САЙНЦАГААН СУМЫН ХОЁРДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА.

2023-12-08

ТайлбарУлсын төсвийн 2022, 2023 оны 2 тэр бум 710 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайнцагаан сумын 150 хүүхдийн 2-р цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулах улсын комисс ажиллалаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар "Бес онцгой дизайн" ХХК зураг төслийг зохиож, "Энх баялаг констракшин" ХХК барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.

СУМДЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАА.

2023-11-18

9 дүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Луус, Хулд, Дэлгэрхангай сумдын Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт шалгалт хийж, сум байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгч, чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа

Сүүлд нэмэгдсэн