Орон нутгийн өмчийн газар

Ил тод байдал

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

2024-09-22

Б.Н гаргасан хүсэлтийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 61.1 дэх хэсгийн 61.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Орон нутгийн өмчийн газрын даргын 2024 оны А/08 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн өмчийн газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 6 дугаар бүлгийн 6.5 дахь хэсгийн 6.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

2024-08-02

Э.С-ийн гаргасан хүсэлтийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.6 дах заалтыг үндэслэн нөхрийн төрсөн нутагт ээлжийн амралтаа эдлэх гэж байгаа учир дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

2024-07-29

Н.Г-ийн шилжин ажиллахаар гаргасан хүсэлтийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн аллбаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаарбатлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шижүүлэх, сэлгэн ажиллах журам"-ын дагуу 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

2024-06-14

М.З-ийн шилжин ажиллах хүсэлт ирүүлснийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

2024-05-30

Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төвийн Үндсэн хөрөнгөд бүртгэлтэй УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн "Нээлттэй дуудлагын худалдаа" -нд оролцогч иргэн Х.Н өргөдөл гаргасныг хэлэлцээд “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах” журмын 4.5 дахь заалтын дагуу Орон нутгийн орлогод төвлөрүүлж шийдвэрлэлээ.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

2024-04-26

Гурвансайхан сумын ЕБС-ийн ирүүлсэн саналын дагуу 2024.03.11-ний өдөр газрын дарга С.Хулан, мэргэжилтэн Б.Үүрийнтуяа нар тус суманд ажиллаж, байгууллагын ӨХБЗ-ийн гишүүдтэй уулзсан бөгөөд сумын 100 жилийн ойн арга хэмжээг дуусгаад актлах саналтай гэсэн учир хаасан.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

2024-04-26

Иргэдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу 2024.03.11-ний өдөр газрын дарга С.Хулан, мэргэжилтэн Б.Үүрийнтуяа нар тус суманд ажиллаж, иргэдтэй уулзсан бөгөөд саналын зөрүүтэй байдалтай байсан тул дахин хэлэлцүүлж, албан ёсны шийдвэрээ манай газарт ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлж энэхүү хүсэлтийг хаасан.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

2024-04-08

"Дундговь-Ус" ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ус цэнгэгийн барилгын Нээлттэй дуудлагын худалдаа 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж амжилттай болсон боловч уг барилгын доогуур шугам сүлжээ явж байсан тул дуудлагын худалдааг хүчингүй болгож, оролцогч иргэн Д.Б-ын дэнчингийн мөнгийг буцаан олгож, хуулийн хугацаанд иргэний өргөдлийг шийдвэрлэлээ.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

2024-04-08

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан "Нээлттэй дуудлагын худалдаа" зохион байгуулагдаж иргэн Д.Д, Д.Б нараас ирсэн өргөдлийн дагуу холбогдох газарт албан бичиг хүргүүлэн, хуулийн хугацаанд өргөдлийг шийдвэрлэлээ.

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МЭДЭЭ

2023-12-21

Орон нутгийн өмчийн газарт ᠌᠌"Дуудлага худалдаагаар худалдаж авсан байшингаа шилжүүлж авч чадахгүй байгаа тухай", "Дуудлага худалдааганы дэнчинг буцаан авах тухай", "Дуудлага худалдаанд оролцох боломжгүй болсон тул дэнчин буцаан авах тухай" нийт 3 өргөдөл, хүсэлт ирсэн байна. Тус өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэлээ.

Сүүлд нэмэгдсэн