Байгууллагын албан хаагчдын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хамгаалуулж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэллээ. Мөн албан хаагчидтай ажлын байран дээр тулгарч байгаа асуудлын талаар ярилцлага зохион байгуулж, 2025 онд хэрэгжүүлэх ажлын саналыг сонслоо.