“ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-шалтаг бүү тооч” уриан дор зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Цэвэлмаатай хамтран албан хаагчдаа болон албан хаагчдынхаа гэр бүлд тус аяны үүсэл хөгжил, жендерийн тухай ойлголтоор сургалт зохион байгууллаа.