Орон нутгийн өмчийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

"ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ, ШИМ ТЭЖЭЭЛ" САРЫН АЯН

Өглөө сэрээд 1 аяга ус заавал ууж байгаарай. Ус уух нь дараах ач тустай:
1. Бүр шүдээ угаагаагүй байхдаа уувал сайн. Ходоодонд сайн.
2. Ус сайн уусан өдөр анхаарал илүү сайн төвлөрдөг байна.
3. Хүн унтаж байх үед хүний бие компьютерээр бол restart хийдэг байна. Өглөө хамгийн түрүүнд ус ууснаар биед хуримтлагдсан хорт бодисууд гадагшилдаг.
Заримдаа ус уусны дараа дотор муухайрдаг нь үүнтэй холбоотой. Агаарын бохирдол, стресс, зарим хоол хүнс гээд хүний биед хуримтлагдах хорт бодисууд их байдаг.
4. Хүний тархи 75% уснаас бүрддэг. Хангалттай ус уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг. Заримдаа тархи ажиллахгүй, ядруу байгаад байвал ус уу.
5. Цай, кофе уух нь шингэн зүйлд тооцогддог ч усыг хангалттай орлодоггүй. Харин ч ус уухгүй байнга кафейнтай цай, кофе уух нь шингэний дутагдалд оруулдаг юм байна. Хааяа ч гэсэн кофений оронд ус ууж байгаарай.
6. Хүн өдөрт дунджаар 4-8 аяга шингэн уух ёстой байдаг гэж Харвардын Их Сургуулийн судалгаанд дурджээ.

Сүүлд нэмэгдсэн