Орон нутгийн өмчийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Нэг байгууллага, Нэг сайн үйлс” аяны хүрээнд хамрагдан ажиллаа

Жил бүрийн 4 дүгээр сард дэлхийн олон орны иргэд сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр "САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.Энэ удаагийн “Нэг байгууллага, Нэг сайн үйлс” аяны хүрээнд "Бүхнийг хүүхдийн төлөө" уриан дор Сайнцагаан сумын нэг өрхийн сургуулийн насны 3 хүүхдийг сонгон авч тодорхой цагийг хамтдаа өнгөрүүлж, аймгийн Музейн үзмэртэй танилцуулан, шагай наадгай хамт тоглож, мөн хичээлийн хэрэгсэл болон амттаныг бэлэглэж урам зориг өглөө.

Сүүлд нэмэгдсэн