Орон нутгийн өмчийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Өмчийн харилцаатай холбоотой 12 асуудалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулахаар шийдвэрлэлээ

         2024 оны 04 сарын 16-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хорооны Хурал"-аар дараах асуудлыг хэлэлцүүллээ. Үүнд:

- Луус сумын 80 ортой Дотуур байр, Дэлгэрцогт сумын шинэ Хүүхдийн цэцэрлэг, Адаацаг сумын ЕБС-ийн спорт заалны барилга, Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга зэргийг үндсэн хөрөнгөд бүртгэх

- Өндөршил сум ЗДТГ-ын 0,4 м цахилгааны шугам, Мандалын гэгээ ХТГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй лед самбарыг балансаас балансад шилжүүлэх,

- ТХДЖТ-ын үндсэн хөрөнгө, Дэлгэрцогт сумын ЕБС-ийн уурын зуух, Дэлгэрхангай сумын ЭМТ-ийн моорог, худаг усан сан, склад, Сум дундын ойн ангийн фургон машин, МАндалын гэгээ хот тохижуулах газрын автомашин, "Дундговь-Ус" ОНӨААТҮГ-ын автомашиныг актлах, ус цэнгэгийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдан борлуулах

           Дээрх 12 асуудлыг хорооны гишүүд дэмжиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арванесдүгээр ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Сүүлд нэмэгдсэн