Орон нутгийн өмчийн газар

Өмчийн мэдээлэл

Нээлттэй дуудлагын худалдаа

 Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 21дүгээр тогтоолоор Эрдэнэдалай сум Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 44-14 ДУА улсын дугаартай HONDA CAPA маркийн автомашины “Нээлттэй дуудлагын худалдаа”-г зарлаж байна.

Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

д/д

Дуудлагын худалдаа болох хугацаа

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг

1

Дуудлагын худалдаа болох газар

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 1 давхрын 101 тоот өрөө

2

Худалдах доод үнэ

1,000,000 (нэг сая) төгрөг

3

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

100,000 (нэг зуун мянга) төгрөг

4

Ялсан этгээдийг тогтоох журам

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байх

5

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг хуанлийн 14 хоногийн дотор төлөх

6

Дэнчинг байршуулах данс

Дансны нэр: Ду.Хөрөнгө худалдсаны орлого

Дансны дугаар: 100080051424


Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл Аймгийн Засаг даргын Тамгын газрын 1 давхрын 102 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэхийн хуулбар (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

Худалдах хөрөнгийн талаарх мэдээлэл  авах

Дуудлагын худалдаагаар худалдах хөрөнгийг үзэж танилцсан байх шаардлагатай бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Орон нутгийн өмчийн газрын 7059-2488 утсаар болон www.umch.du.gov.mn цахим хуудаснаас авч болно.

Сүүлд нэмэгдсэн