Цагаандэлгэр сумын Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгдэж байна. Мөн сум, байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгч, “2023 оны орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэж, сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө.