Орон нутгийн өмчийн газраас Гурвансайхан суманд ажиллалаа. Гурвансайхан сумын ИТХ, сумын Өмч хамгаалах зөвлөлөөс сургуулийн хуучин барилга, ахуй үйлчилгээний барилга, ЗДТГ-ын 4 айлын 2 орон сууц, Эрүүл мэндийн төвийн УАЗ-469 автомашиныг актлах хүсэлт ирүүлсний дагуу барилга байгууламжтай танилцлаа. Мөн орон сууцанд оршин суугч иргэний аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийн дагуу 4 айлаар орж өөрсдийн санал хүсэлтийг сонслоо. Эрүүл мэндийн төвийн автомашины өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдтэй уулзан үүрэг чиглэл өгч, арга зүйгээр хангалаа.