ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас “Иргэдийн оролцоотой бүх нийтийн их цэвэрлэгээ"-ний 10 хоногийн аяныг 2024 оны 04 дүгээр сарын 15-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд "Соёл урлагийн газар"-тай хамтран аймгийн Засаг даргын Тамгын газрын буудлын хаалганы 2 талын ойр орчмыг цэвэрлэн, хайс хашлага будаж, цэцэг мод тарьж суулгахад бэлтгэн ажиллаа.“Иргэдийн оролцоотой бүх нийтийн их цэвэрлэгээ"-ний 10 хоногийн аянд идэвхтэй оролцохыг иргэд, айл өрх, үйл ажиллагаа явуулдаг ААН, албан байгууллагад уриалж байна.#хоггүй_мандалговийн_төлөө_хамтдаа