Дундговь аймгийн Засаг даргын 01 захирамжийн хүрээнд 2024 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал”-ыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа гэр бүлдээ зориулж, зөв боловсон өнгөрүүлэх, хамтдаа хөгжих, гэр бүлийн орчинд найрсаг, таатай уур амьсгалыг бүрдүүлэх, иргэд олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох зорилгоор “Хайр дүүрэн гэр бүл” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан ГЭР БҮЛ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ҮР БҮТЭЭМЖТЭЙ ЦАГ” сэдэвт сургалтад ахлах мэргэжилтэн Н.Гэрэлмаа, мэргэжилтэн Б.Үүрийнтуяа, Б.Номингэрэл нар хамрагдлаа.