Орон нутгийн өмчийн газраас албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, биеийн тамир спортод дур сонирхолтой болгох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамтын уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Худалдан авах ажиллагааны газар, Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, Статистикийн хэлтcийн хамт олны дунд “Спортоор нөхөрлөе” 4 төрөлт спортын тэмцээнийг волейбол, ширээний теннис, дартас, даамны төрлөөр амжилттай зохион байгууллаа.