Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас "Орон нутгийн өмчийн 2023 оны тайлан, мэдээ нэгтгэл" сэдэвт сургалт, зөвлөгөөн 2024.04.29-05.05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус сургалт, зөвлөгөөний зорилго нь Нийслэл болон 21 аймгийн Орон нутгийн өмчийн харилцааны салбарт ажиллаж буй удирдлага, холбогдох албан хаагчдад зориулж мэргэжил арга зүйгээр хангах, харилцан туршлага солилцох, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн онцлогтой байв.
"Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцааны салбарын нэгдсэн сургалт зөвлөгөөн"-нд дараах 8 сэдвийн хүрээнд
1. "Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрөл олгох, батлах, мөрдөх эрх зүйн зохицуулалт",
2. "Орон нутгийн өмчийн газрын төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг баталж, мөрдүүлэх ажлын хэрэгжилт",
3. "Компанийн засаглал, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага",
4. "Хяналт шалгалтын талаар",
5. “Орон нутгийн Өмчийн харилцааны салбарт үйл ажиллагаа”,
6. "Төрийн болон Орон нутгийн өмчийн эрх зүйн харилаан дахь зарим асуудал",
7. "Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцааны талаар мэргэжил, арга зүйгээр хангах",
8. "Нийслэлийн өмчийн харилцааны газрын тайлан, туршлага" явагдлаа.
Мөн спортын арга хэмжээ волейбол, сагсан бөмбөг, дартас гэсэн 3 төрлөөр болж, тэмцээний гарбөмбөгийн төрөлд Зүүн бүсийн эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож, 3-р байр эзлэв.