Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 74 дүгээр тогтоол, 2024 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Нээлттэй дуудлагын худалдаа”-г зохион байгууллаа. Энэхүү нээлттэй дуудлагын худалдаагаар “Дундговь-Ус” ОНӨААТҮГ-ын “Ус цэнгэгийн барилга”(доорхи газаргүй), Орон нутгийн өмчийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 72-72 ДУА улсын дугаартай Suzuki маркийн автомашин тус тус худалдан борлуулагдлаа. Мөн Авлигын эсрэг үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөө, "Авлигын эсрэг нэгдэе" аяны хүрээнд дуудлага худалдааны оролцогчдод авлигын талаарх мэдээ мэдээллийг багтаасан гарын авлагыг бэлтгэн тараалаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Өмчийн ашиглалт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Үүрийнтуяа
Утас: 91069494
Мейл: batsumiyavvriintuya@gmail.com