"Өлзийт Мандал" өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглтад орууллаа.
Сайнцагаан сумын Өлзийт мандал эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 960 сая 626 мянган төгрөгөөр санхүүжүүлж, улсын комисс хүлээж аван, ашиглалтад орууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар "Зууны гүүр" ХХК зураг төслийг зохиож, "Мандал шилтгээн" ХХК хийж гүйцэтгэжээ.