Орон нутгийн өмчийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

“АРХИ ҮГҮЙ АМЬДРАЛ-АЗ ЖАРГАЛ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН

Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал"-ын жил болгон зарлах тухай 01 дүгээр захирамж, Аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/99 дүгээр захирамжийн дагуу Архины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаанаас татгалзах иргэдийн тоог нэмэгдүүлэх, архины хэрэглээнээс татгалзахыг уриалах, мөн Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20.7-д (Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно) заасныг сошиал орчин, нийгэмд хүүхдүүдээр дамжуулан сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл өгч эерэгээр нөлөөлөх зорилготой энэхүү аянд эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд багачууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сүүлд нэмэгдсэн