Орон нутгийн өмчийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, биеийн тамир спортод дур сонирхолтой болгох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамтын уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Худалдан авах ажиллагааны газар, Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, Статистикийн хэлтcийн хамт олны дунд “Спортоор нөхөрлөе” 4 төрөлт спортын тэмцээнийг волейбол, ширээний теннис, дартас, даамны төрлөөр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээний нийлбэр дүнгээр Худалдан авах ажиллагааны газрын баг тамирчид тэргүүн байр, Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны баг тамирчид дэд байрыг эзэллээ.
Идэвх санаачилгатай оролцсон та бүхэндээ ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсье

Сүүлд нэмэгдсэн